2008-04-06 02:29:38

Хэвлийдээ бойжуулан намайгаа тээж
Хатуу хүтүү хорвоод сайхан амьдрал бэлэглэсэн
Цагаанхан сүүгээрээ тэтгэж хүн болгосон
Цайлган сэтгэлтэй бурхан минь та
Наран жаргаж бүрий орох болгонд
Наддаа санаа зовдог нь та билээ
Дөрвөн зүг найман зовхист олдохгүй
Дэндүү нандин эрдэнэ минь та билээ
Буруу зөвийг ялгаж хэлдэг
Буяант хүн маань та билээ
Хүүгийнхээ төлөө гэж амьдардаг
Хүн төрхт хувирсан бурхан та билээ
Ачийг чинь хариулан жаргаах нь
Миний амьдралын ганц зорилго
Алтан аяганаас ус уулгах нь
Мөрөөдөл биш биелэгдэх зүйл
Шүүдрийн туслаар цай чанаж өгнө ээжээ
Шүлэг дуундаа таныхаа тухай магтан дуулна
Ээжээ таньдаа хайртай шүү
Эргэх хорвоогийн хамаг баяр баясгалан та минь шүү





Сэтгэгдэлүүд:
Чи өөрөө ёстой гоё байхаа.
Ээжийгээ, эмээгээ хайрлаарай гэж хэлий даа?
Зав гарахаар танайд ирж хономз?
Сэтгэгдэл үлдээх: